Бидний тухай

Таван Богд ХХК нь 1995 онд Япон улсын “FujiFilm” корпорацийн албан ёсны дистрибьютерийн эрхийг авснаар түүхийн хуудас эхлүүлсэн бөгөөд, 2013 оноос эхлэн дэлхийд автомашин үйлдвэрлэлийн салбарт борлуулалтаараа тэргүүлэгч Японы “Тoyota” брэндийн автомашиныг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. Мөн 2015 оноос эхлэн Монголын зах зээл дээрх нийт Toyota брэндийн автомашинуудад сэлбэг, засвар үйлчилгээг үзүүлэх зорилготой дэлхийн стандартад нийцсэн Toyota Засвар үйлчилгээний төвийг бүтээн байгуулж, Япон улсын Toyota Мотор Корпорацийн албан ёсны зөвшөөрөлтэй TASS-н гэрээнд гарын үсэг зурснаар үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ. Түүнчлэн манай компанийн борлуулж буй автомашины худалдан авагчдад санхүүгийн таатай нөхцөл, түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилгоор “Таван Богд Финанс ББСБ” ХХК-ийг үүсгэн байгуулж үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.

TOYOTA

Домогт Land Cruiser нь 60 гаруй жилийн туршид 4WD болон найдвартай байдлаараа тэргүүлэгч нь байсаар ирсэн. Энэхүү брэндийг та дэлхийн аль ч өнцөг булангаас олж харах бөгөөд тэнд амьдарч буй хүмүүсийн амьдралын салшгүй нэгэн хэсэг аль хэдийнээ болсон юм. Харин одоо бат бөх байдал, хүч чадлын хувьд улам илүү болж зах зээлд дахин мэндэллээ.

Энэхүү тэмдэглэлт үетэй зэрэгцэн 2013 оноос “Таван Богд” ХХК нь Тоёотагийн борлуулалтын цэг /Sales Point/ болон Land Cruiser 200 VX, Land Cruiser 200 GX, Land Cruiser Prado, Hilux, RAV4, Camry, HIACE, Land Cruiser 76, 78, 79 зэрэг загваруудыг монголын цаг уурын хатуу ширүүннөхцөлд таарсан тоноглолтойгоор албан ёсоор оруулж ирэн худалдаалах боллоо.

Дэлхийн бүхий л замаар аялж үзсэн гэдгээрээ онцлогтой энэхүү брэнд монголын замыг ч мэднэ. Одоо Монголын хэрэглэгчид хамгийн ихээр таашаадаг автомашинаа цаг агаарын нөхцөлдөө тааруулсан байдлаар худалдан авах боломжийг олгож байгаадаа бид бүхэн таатай байна.

Бидэнтэй холбогдох

"Таван Богд" ХХК-ийн Yзэсгэлэнгийн танхим, Олимпийн гудамж Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14230, Монгол улс

Утас:  941122(01-07)

Web: www.toyota.tavanbogdllc.mn

FB: www.facebook.com/TavanBogdXXK

 

VOLKSWAGEN

 “Таван Богд” ХХК нь 2004 оноос эхлэн ХБНГУ-ын Фольксваген корпорацийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн үйл ажиллагааг эрхлэн явуулж байна. Бид герман чанарыг Монгол орны эрс тэс уур амьсгал болоод шатахууны онцлогт тохируулсан нэмэлт тохиргоотой нь хослуулан дотоодын хэрэглэгчдэд хүргэдгээрээ давуу талтай.

Цаг хугацаа орон зайд үл захирагдагч Touareg, ангилалдаа аюулгүй байдлын үзүүлэлтээрээ тэргүүлэгч Tiguan, их хотын бизнес унаа Passat, Jetta нартай монголчууд бид хэдийнээ танил болжээ. Мөн дээрх эрэлт ихтэй загваруудаас гадна герман инженерүүдийн ур ухаан шингэсэн Фольксваген брэндийн бүхий л загварын автомашиныг үйлдвэрээс нь өөрийн хүссэнээрээ тоноглуулан авч ирэх боломжийг бид монголынхоо хэрэглэгчдэд олгодог. 

Бидэнтэй холбогдох

"Таван Богд" ХХК-ийн Yзэсгэлэнгийн танхим, “Volkswagen” төв, Хан-Уул Дүүрэг Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17060, Монгол улс.

Утас: 11 345-226, 941122(08-10)

Web:www.volkswagen.mn

FB:www.facebook.com/VolkswagenMongolia

 

teetewsf

fasfasfasfasfasf

Бидэнтэй холбогдох

Монгол улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар Дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж, “Xerox” төв

Утас:11-330-660, 9910-4384 

Web:www.xerox.mn

FB:www.facebook.com/DigitalPrintingCenter

 

“Double A” бичгийн цаасны худалдаа

Манай байгууллага 2006 оны 01 сараас Тайланд улсын Double A (1991) компаний Double A бичгийн цаасны албан ёсны борлуулагчын эрхтэйгээр Double A бичгийн цаасыг Монголын зах зээлд нийлүүлж байна.

1. Double A цаас нь байгаль орчинд ямар ч хор нөлөөгүй бүтээгдэхүүн юм. Зөвхөн өөрийн сортын тусгай аргаар ургуулсан таримал модоор Double A бичгийн цаасыг үйлдвэрлэхэд ашигладаг. Бусад төрлийн цаасыг үйлдвэрлэхэд 80м3 /тн ус хэрэглэдэг бол Double A –д ердөө 6-7м3 /тн шаардагддаг байна.

2. Double A бичгийн цаас нь 2001 онд олон улсын ISO 9001:2000 чанарын менежментийн стандарт, 1997 онд ISO 14001 тоног төхөөрөмжийн менежментийн стандарт, 2009 онд ISO 9706 цаасны хадгалалтын стандартыг хангасан бичгийн цаас юм. 2008 оны 2-р сард Монгол улсын чанарын тохирлын гэрчилгээ авсан. Одоогоор манай улсын зах зээл дээр ийм ижил төрлийн цаас Double A –с өөр байхгүй.

3. Хэвлэх, хувилах төхөөрөмжийн эвдэрлийн 70-80% нь муу чанаргүй цаас хэрэглэснээс үүдэлтэй байдаг. Манай бүтээгдэхүүнийг хэрэглэснээр танай хэвлэх, хувилах төхөөрөмжийн ашиглалтын хугацааг уртасгана.

4. Laser (хуурай хор), Ink jet (шингэн), Copier (хувилах), Fax (факс), 2 side copying (2 талаар хувилах) төхөөрөмжүүдэд зориулагдсан.

Бидэнтэй холбогдох

Таван Богд Группын төв байр, Хан-Уул Дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Улаанбаатар 17060, Монгол улс.

 Утас: 976-9910-4374, 9910-0571, 9595-0512, 9595-0513, 9595-0514

Webwww.doubleapaper.mn

FB:www.facebook.com/DoubleA.Mongolia

 

 

Улаанбаатар Принт

1997 оноос хойш офсет, өнгөт хэвлэлийн чиглэлээр өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Сэтгүүл, каталоги, ном, дэвтэр, шошго, плакат, санхүүгийн маягт, сонин, танилцуулгын хэвлэлт болон хэвлэлийн цаасны худалдаа эрхэлдэг. “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр нь ажил үйлчилгээндээ хэрэглэгчдийг дээдлэх зарчмыг нэвтрүүлж, хэрэглэгчдийн таашаалыг хүлээдэг.

Монголын хамгийн өндөр борлуулалттай, олонд танигдсан “Hot news”, “Uptown”, Гоодаль”, “Бизнес хөгжил”, “Соронз” зэрэг олон сэтгүүлүүдийг хэвлэж байна.

Мөн жил бүр зурхайч, доктор, профессор Л.Тэрбишийн ‘’Монгол зурхайн цаг тооны бичиг’’-ийг хамгийн олон тоогоор хэвлэж ард түмэндээ хүргэдэг билээ.

Бидний шагнал:

- 2008, 2009 онд “Гранд Экспо” үзэсгэлэнгийн “ Шилдэг хэвлэх үйлдвэр”

- 2005, 2009 онд МУ-ын ЗГ, “МҮХАҮТ”-аас “ТОП 100-д өрсөлдөгч 50 аж ахуйн” нэг 

- 2010 онд МУ-ын Татварын Ерөнхий Газраас “Найдвартай татвар төлөгч”-р тус бүр шалгарч байсан.

- 2011 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлээс зохион байгуулсан уралдаанд “ Нийгмийн хариуцлагатай байгууллага”

- 2011 оны “Нийслэлийн шилдэг аж ахуйн нэгж.

- 2011 оны ТОP 150 компанийн 122-т тус тус шалгарсан.

Бидэнтэй холбогдох

Таван Богд Группын төв байр, Хан-Уул Дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Улаанбаатар 17060, Монгол улс.

 Утас: 976-9907-7239, 9900-3138

Web: www.ubprint.mn

FBwww.facebook.com/UlaanbaatarPrint

 

Мэдлэгтэй Дэвтэр

“Таван Богд” ХХК-ийн “Улаанбаатар Принт” хэвлэх үйлдвэр нь 1997 оноос эхлэн сурагчийн дэвтэр үйлдвэрлэж буй хэвлэлийн салбарын ууган үйлдвэрүүдын нэг юм. Сурагчийн дэвтэр нь 6-н төрлөөр 12-96 хуудастайгаар хэвлэгддэг бөгөөд дахин боловсруулагдаагүй мөн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй сайн чанарын Япон, Солонгос цаасыг үйлдвэрлэлдээ ашигладаг учраас дэвтрийн цаас нь бэх уудаггүй, зузаан, чанар сайтай болдог.

Дэвтрийн шугамыг стандартын хар хөх өнгийн будгаар өнгө бууруулсан (хэт цагаан биш) цаасан дээр хэвлэдэг нь хүүхдийн нүд ядрах, хараа муудахаас сэргийлдэг.

“Таван Богд” ХХК 2013 онд оюунлаг ирээдүйг дэмжин “Мэдлэгтэй дэвтэр” брэндийг шинээр зах зээлд үйлдвэрлэж гаргасан. Мэдлэгтэй дэвтэр нь хүүхдийн насны онцлогоос хамааран бага насны сурагчдад сэтгэхүй хөгжүүлэх дасгал, зөвлөмж, дунд болон ахлах ангийнханд зориулан Үзэсгэлэнт байгал, Амьтад, Хөлбөмбөг, Сагсанбөмбөг, Архитектур, Дэлхийн 7 гайхамшиг, Монгол орны хамгийн хамгийн, Дэлхийн үзэсгэлэнт ордон шилтгээнүүд, Цэрдийн галавын үлэг гүрвэлүүд гэх мэт олон төрлийн сэдвээр мэдээлэл, мэдлэг олгодог давуу талтай.

Бидэнтэй холбогдох

"Таван Богд" ХХК-ийн Yзэсгэлэнгийн танхим, “Volkswagen” төв, Хан-Уул Дүүрэг Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17060, Монгол улс.

Утас:      9910-4374

FB:         www.facebook.com/MedlegteiDevter

 

BRIDGESTONE Дугуй

1931 онд Японд Ishibashi хэмээх эр Bridgestone компанийг байгуулж улмаар резин дугуй үйлдвэрлэх  ажиллагаанд бүх анхаарлаа хандуулжээ. “Ishi” нь Чулуу, “Bashi” нь Гүүр гэсэн утгатай байсан тул англи  хэлэнд Чулуун Гүүр буюу Bridgestone гэсэн нэршилтэй болсон түүхтэй.  

Bridgestone корпораци сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлийн 18-20%-ийг дангаар эзэмшиж байгаа  хамгийн том үйлдвэрлэгч, нийлүүлэгч бөгөөд 27 оронд 150 гаруй үйлдвэртэй. Өнөөдрийн байдлаар Bridgestone корпораци 123,000 гаруй ажилтантай болоод байна.  Чанар болон аюулгүй байдлаараа дэлхийд танигдсан Bridgestone брэндийн автомашины дугуйг  “Таван Богд” ХХК нь 2001 оноос эхлэн Монголынхоо хэрэглэгчдэд зориулан нийлүүлж байна.

Бидэнтэй холбогдох

"Таван Богд" ХХК-ийн Yзэсгэлэнгийн танхим, Олимпийн гудамж Сүхбаатар Дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар 14230, Монгол улс

Утас:      976-9909-5596, 9909-2361

Web:      www.bridgestone.tavanbogdllc.mn


 

Volkswagen service

“Таван Богд” ХХК- ийн Фольксваген засвар үйлчилгээний алба нь 2004 оноос хойш дэлхийн аль ч улсаас Монголд орж ирсэн бүх Volkswagen, Audi маркийн автомашинуудад компьютер болон механик бүрэн оношлогоо засвар үйлчилгээг, баталгаат сэлбэгийн хамт үйлчлүүлэгчиддээ хүргэсээр ирсэн билээ.

Манайхаас сэлбэг худалдан авсан үйлчлүүлэгчдэд 6 сарын баталгаа олгож, баталгаат хугацаандаа ямар нэгэн гэмтэл гарвал үнэ төлбөргүй сольж, засварлаж өгнө. Мөн өөрийн борлуулсан автомашиндаа 2 жилийн километр харгалзахгүй баталгаа өгч ямар нэгэн үйлдвэрийн гэмтэлээс үүдэн солигдох шаардлагатай сэлбэгийг 100 хувь үнэ төлбөргүй сольж өгдөг.

Бидэнтэй холбогдох

"Таван Богд" ХХК-ийн Yзэсгэлэнгийн танхим, “Volkswagen” төв, Хан-Уул Дүүрэг Чингисийн өргөн чөлөө, Улаанбаатар 17060, Монгол улс.

Утас:      11-345-226, 976-9905-8863

Web:      www.volkswagen.mn

FB:         www.facebook.com/VolkswagenMongolia

 

XEROX засвар үйлчилгээ

2004 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Xerox брэндийн бүх төрлийн тоног төхөөрөмжийн албан ёсны засварын төв юм. Манай засварын төв одоогоор 7-н инженертэй ба бүгд ОХУ-ын Москва хотод болон Казакстан улсад албан ёсоор бэлтгэгдсэн, олон улсын гэрчилгээтэй инженерүүд юм.

2013 онд нийт 50 гаруй байгууллагын 800 гаруй хэвлэгч болон хувилагч төхөөрөмжүүд мөн оффисийн бусад тоног төхөөрөмжүүдэд байнгын гэрээт үйлчилгээг үзүүлж байна. Сэлбэг хэрэгсэлийг албан ёсны нийлүүлэгчээс захиалан хямд үнээр түргэн шуурхай нийлүүлдэг болно.

Бидэнтэй холбогдох

Монгол улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар Дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж, “Xerox” төв

Утас:     11-331-684, 976-9910-4364

Web:      www.xerox.mn

FB:         www.facebook.com/XeroxServiceMongolia

 

Тэтгэмж, тусламж

Таван Богд ХХК ажилтнуудынхаа нийгмийн асуудалд анхааран “Гэр бүлээ батлуулсаны, шинэ хүүхэдтэй болсоны, гэнэтийн осол, аюулын, гачигдлын “ гэх мэт олон төрлийн мөнгөн тэтгэмж, тусламжийг олгодог.