Даатгал

Ажилтнуудаа ажилд орсон өдрөөс нь эхлэн Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд бүрэн хамруулдаг ба ажлын байрны онцлогоос хамааран гэнэтийн ослын даатгал, хариуцлагын даатгалд хамруулдаг.

Олон нийтийн арга хэмжээ

Ажилтнуудын ажлын бүтээмжийг дээшлүүлэх, өөрийгөө нээн харуулах боломж олгох, багаар ажиллах, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зорилгоор “Бүтээлч Таван Богдчууд” аяны хүрээнд олон сонирхолтой тэмцээн, уралдааныг зохион байгуулдаг. Мөн жил бүр өвөл, хавар, зун, намрын улиралд салбар компанийн нийт ажилтнуудыг хамруулсан хөгжилтэй амралт, зугаалга, спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.

Нийгмийн хангамж

Таван Богд ХХК хэмжээнд 3 сараас дээш хугацаагаар ажилласан ажилтнуудад нэмэлт купоны урамшуулал олгодог. Купон нь Таван Богд ХХК салбар компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээнээс сонгон худалдан авахад зориулагдсан үнийн дүн бүхий эрхийн бичиг бөгөөд энэ нь цалингаас гадна нэмэлт хангамж юм.

Шагнал урамшуулал

Жил бүр ажилтнуудынхаа ажлын гүйцэтгэлийг үнэлж, салбар компани бүрээс өндөр гүйцэтгэлтэй ажилтныг шалгаруулан “Гадаадад аялах эрхийн бичиг”-ээр шагнаж урамшуулдаг. Эрхийн бичгээр шагнагдах ажилтнуудын тоо жилээс жилд өсөж байна. Мөн  тэргүүний ажилтнуудыг жил бүр шалгаруулдаг ба мөнгөн шагналаар шагнаж урамшуулдаг.

Эрүүл мэнд

Бид ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн урьдчилсан үзлэг шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулдаг. Энэ нь ажилтны одоогийн эрүүл мэндийн байдалд үнэлгээ өгөхөөс гадна ирээдүйд учирч болох эрүүл мэндийн асуудлыг урьдчилан мэдэж сэргийлэх зорилготой.

Спорт заал

Ажиллагсдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх зорилгоор ажилтнууддаа сагсан бөмбөг, гар бөмбөг, агаарын болон ширээний теннис зэрэг сонирхолтой спортын төрлүүдээр хичээллэх боломжийг бүрдүүлэн өгдөг.

Хөнгөлөлт

Ажилтандаа хоол, гар утасны хөнгөлөлтийг эдлүүлэхээс гадна албан ажилд ашиглах унааг холбогдох журмын дагуу олгодог.

Нээлттэй ажлын байр

ӨӨРИЙН ТАНИЛЦУУЛГЫГ (CV) БЭЛТГЭХ

Танилцуулга бэлдэх (ерөнхий мэдээлэл)

CV бол бусдад өөрийгөө таниулах хамгийн чухал баримт юм. Та сонирхсон ажлын байрандаа ажиллахыг хүсч байвал ажлын товч намтар болох СV-гээ зөв, оновчтой бичиж амжилтанд хүрэх боломжийг өөртөө нээгээрэй.

Таван Богд Группийн үйл ажиллагааны цар хүрээ, ажилтнуудынхаа ажиллах нөхцөл, цалин хангамж, сургалт хөгжил, карьерийн өсөлт зэрэгт  онцгой анхаардаг байдлаар нь манай группт хандан анкетаа илгээдэг хүмүүс олон. Тэдгээр хүмүүсээс хэрхэн ялгарч, өөрийгөө сонгуулах вэ?

Таны өөрийнхөө тухай тодорхойлсон тэрхүү мэдээллээс үндэслэн дараагийн алхам хийгдэх болно. Мөн таны сонирхож буй ажлын байрны орон тоо хараахан байхгүй байгаа тохиолдолд  илүү тохирох ажил санал болгохын тулд   таны талаарх хангалттай мэдээлэл бидэнд шаардлагатай юм.

Юуны өмнө ажлын товч намтараа бичихдээ дараах зүйлсэд анхаарал хандуулаарай. 

Боловсрол

  • Таны сурсан ерөнхий боловсролын дунд сургууль, коллеж, их сургууль, мэргэжил, мэргэшлийг төгссөн он, сарын хамт
  • Эзэмшсэн ур чадвар, эрдмийн зэрэг, цол, шагнал

Мөн сонирхож буй ажлын байрны чиглэлтэйгээ холбоотойгоор сургалт дамжаанд хамрагдаж байсан бол үүнийгээ CV-ндээ оруулна уу.

Ажлын туршлага

Ажлын туршлагаа бичихдээ хамгийн сүүлд ажиллаж байсан ажлаасаа эхлүүлэн  жагсааж бичээрэй. Ажлын туршлага хэсэгт өөрийн өмнө ажиллаж байсан албан газрууд, огноо, хийж гүйцэтгэж байсан гол гол үүргүүдээ нарийн тодорхой бичих хэрэгтэй.  Хэрвээ их сургуулиа төгсөөд удаагүй байгаа бол  таны намтартаа бичих өөрийгөө тодорхойлж,  үнэлүүлэх мэдээллүүд маш чухал. Мөн дадлага хийж байсан байгууллага, хийж гүйцэтгэсэн төсөл, хөтөлбөрийн тухай нэмэлт мэдээлэл оруулж болно.

Нэмэлт мэдээлэл

Таван Богдчууд бид авьяас, оюуны чадамж, багаар ажиллах чадвар, шинэлэг санааг гаргах чадварыг илүүд үздэг тул та өөрийн авъяас чадвар, сонирхол, шагнал урамшил, алдар гавъяа болон дэвшүүлж буй албан тушаалтайгаа холбоотой нэмэлт зүйлсийг оруулаарай. 
Мөн гадаад хэлний мэдлэг,
 компьютерын мэдлэг, чадвар таныг үнэлэх үнэлгээнд тодорхой байр суурь эзлэнэ. 

Амжилт

Шагнал:
  • 2014 он Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийн №39
  • 2012 он ТЕГазрын Найдвартай татвар төлөгч
  • 2009 он ТЕГазрын Найдвартай татвар төлөгч

Эрхэм зорилго

Дадлага хийх оюутанд тавигдах шаардлага

Таван Богд Групп нь  танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх оюутнуудыг хүлээн авч тэдгээрийн онолын мэдлэгийг баталгаажуулах, практик дадлага олгох, бизнесийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулах, ирээдүйн чадварлаг боловсон хүчин болоход нь туслах зорилгоор тухайн оюутан болон сургуулийн хүсэлтийг нь үндэслэн дадлага хийх зөвшөөрөл олгодог бөгөөд улмаар чадварлаг төгсөгчдийг ажилд урьдаг.

Оюутан

Намайг Мандахбаяр гэдэг. Би “Эм Ай Ю” дээд сургуульд бизнесийн чиглэлээр суралцаж байхдаа  Монголдоо томоохонд тооцогддог Таван Богд Группийн Бизнес хөгжлийн газарт дадлага хийж байсан ба өндөр мэдлэг туршлагатай мэргэжилтнүүдээс бүрдсэн хамт олны дунд ороод  ажиллахад, сурч мэдэх үлгэр жишээ авах зүйл эхний өдрөөс авахуулаад л маш их гарч байсан. Энэ дадлагын хугацаанд байгууллагын дотоод уур амьсгал, ажлын таатай орчин нөхцөл зэрэг олон зүйл нь үнэхээр сэтгэл ханамжийг бүрдүүлэхүйц бөгөөд ажиллах урам зоригийг төрүүлмээр санагдсаныг тэмдэглэмээр байна. Дадлагын хугацаанд хийж гүйцэтгэсэн үүрэг даалгавруудаар дамжуулан компьютерийн, гадаад хэлний болон сурч буй мэргэжилтэйгээ холбоотой олон практик мэдлэгийг олж авсан билээ.

Таван Богд “Сургагч багшийн чиглүүлэх” сургалт

Таван Богд Группийн хэмжээнд группийн дотоод сургалтын чанарыг нэмэгдүүлэх үүднээс дотоод “Сургагч багш”-ийг бэлтгэх зорилгоор “Сургагч багшийн чиглүүлэх” сургалтыг 11 сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Энэ хүрээнд одоогийн байдлаар 20 гаруй ажилтан сургагч багш болох хүсэлтэйгээр сургалтанд хамрагдсан бөгөөд сонгон шалгаруулалтын шаардлага хангасан бүх ажилтан сургагч багш болох боломжтой юм. Сургалтыг Ганабелл институтын захирал, сургагчбагш П.Гандолгор удирдан явуулсан бөгөөд өөрийн олон жилийн туршлага, чадвараасаа шинээр сургагч багш болохоор зорьж байгаа ажилтнуудтай харамгүй хуваалцсан юм.

Xerox Digital Printing Center

Xerox Digital Printing Center  нь бичиг баримттай холбоотой бүх шатны хэргэцээг хангах анхны төв юм.  Манай төв нь өөрийн бизнесийн үр өгөөжийг өсгөх, дээшлүүлэхийг хүссэн хэн бүхэнд нээлтэй бөгөөд таны захиалгыг   тав тухтай тохилог орчинд дэлхийд алдартай XEROX брендийн дэвшилтэт дижитал технологийг ашиглаж богино хугацаанд, чанарын өндөр түвшинд хүссэн тоо ширхэгээр хийж  гүйцэтгэнэ. Xerox Digital Printing Center  нь А5-А0 хүртэлх хэмжээтэй бүх төрлийн хэвлэлт, хувилах үйлчилгээг  Workcenter 5745, Docucolor 250, Docucolor 5000P,  Digitalcolorpress 700,  XES 510  машинуудаар хийж гүйцэтгэдэг.

Хэрвээ таньд:

• Гадаад дотоодын түнш ,хөрөнгө оруулагчиддаа өөрийн төсөл, бизнес төлөвлөгөө, тайланг өнгөтөөр, яаралтай хэвлэж товхимол болгох

• Таны бизнесийн илэрхийлэл болсон нэрийн хуудас, албан бланкаа хэвлүүлэх

• Шилдэг 20 харилцагчдаа тусгайлан мэндчилгээ хүргэх

• Шилдэг 50 аж ахуйн нэгжийг нээлтэндээ урих

• Баяр ёслол, төрсөн өдрөөр нь хайртай дотны хүндээ, найз нөхөддөө ганцхан ширхэг өөрийн зурагтай мэндчилгээ, ил захидал илгээх

• Уул уурхай, барилга, архитектурийн зургаа хэвлүүлэх, сканердаж файлийн сан бүрдүүлэх зэрэг хэрэгцээ гарвал та зөвхөн Digital Printing Center-т хандахад хангалттай.

Бидэнтэй холбогдох

Монгол улс, Улаанбаатар 14200, Сүхбаатар Дүүрэг Ерөнхий сайд Амарын гудамж, “Xerox” төв

Утас:      11-330-660, 976-9909-2367

Web:      www.xerox.mn

FB:         www.facebook.com/DigitalPrintingCenter

 

Цаг тооны бичиг

“Улаанбаатар Принт” ХХК нь зурхай судлаач, шинжлэх ухааны доктор, профессор Л.Тэрбишийн цагалбарыг хэвлэх онцгой эрхийг эдэлж 2008 оноос тасралтгүй хэвлэн өөрийн сүлжээгээр орон даяар, асар богино хугацаанд борлуулдаг. Бизнесийн байгууллагууд цагалбарт өөрийн сурталчилгааг байршуулах, мөн харилцагчийн захиалгаар үйлдвэрлэх боломжтой. Цагалбарыг айл өрх бүр худалдан авч, бүтэн жилийн турш хэрэглэдэг.

Бидэнтэй холбогдох

Таван Богд Группын төв байр, Хан-Уул Дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Улаанбаатар 17060, Монгол улс.

 Утас:     976-9907-7239, 9900-3138, 9905-0334

Web:      www.ubprint.mn

FB:         www.facebook.com/UlaanbaatarPrint

 

Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр

Энэхүү ажил нь Монголын хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах,  Дэлхийн Мянганы Хөгжлийн зорилтыг хангахад  чиглэсэн улс, хувийн хэвшлийн байгууллагын түншлэлийн хүрээнд хийгдэж байгаа дэлхийн жишигт чиглэсэн, хүмүүнлэг үйл ажиллагаа юм.
Уг дэвтэр нь Эрүүл мэндийн сайдын 2010 оны 34 тоот тушаалаар батлагдсан бөгөөд хөрөнгө оруулалт, борлуулалтыг Улаанбаатар принт  хэвлэх үйлдвэр хариуцан ажиллаж байна. Уг дэвтэр нь хүүхэд бүрт зайлшгүй байх ёстой дэвтэр юм.
Энэхүү Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр нь таны хүүхдийн эрүүл мэнд өсөлт бойжилт, сэтгэхүйн хөгжлийн талаарх үндсэн баримт тул нандигнан хадгалаарай.
Энэ дэвтрийг хүүхдийг асрамжилж буй хэн ч ашиглаж болно.
-    Өрх, сумын болон бусад мэргэжлийн эмчид үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээ хийлгэх, эрүүл хүүхдийн зөвлөгөөнд очих
-    Вакцин хийлгэх
-    Шүдний эмнэлэгт үзүүлэх
-    Хэвтэн эмчлүүлэх
-    Хувийн эмнэлэгт хандах
-    Яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт очих зэрэг бүхий л үед энэ дэвтрээ заавал авч явах хэрэгтэй.
Эцэг эх, асрамжлагч та:
-    Энэ дэвтрийн цэнхэр булантай хуудас танд зориулагдсан тул өөрөө уншиж тэмдэглэл хөтөлж бөглөнө.
-    Жирэмсэн эмэгтэй та өрх, сумын эмнэлгээсээ эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрээ авч цэнхэр булантай хуудсууд дахь зөвлөгөөг анхааралтай уншин, өөрийн эрүүл мэндийн талаарх мэдээллийг авах ба холбогдох тэмдэглэгээг хийж жирэмсэний хяналтанд ирэхдээ эмчдээ үзүүлж байгаарай.
-    Хүүхдийг төрсөн өдрөөс нь эрүүл мэнд, өсөлт хөгжлийн талаар тэмдэглэн, эмч сувилагч нартайгаа тогтмол зөвлөж асуудлыг хамтран шийдвэрлэсэнээр элдэв өвчнөөс сэргийлэх, эрүүл саруул өсч бойжуулах үндэс болно.
-    Хүүхдээ ясли, цэцэрлэг, сургуульд орсон үед ч тэмдэглэлийг дэвтэрт нь бичүүлж болно. Дэвтрийг хаяж үрэгдүүлсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагадаа мэдэгдэж нөхөж авах талаар хүсэлт гаргаарай.
Эрүүл мэндийн ажилтан (өрх, сум, багийн эмч, сувилагч, амаржих газрын эмч, эх баригч, төрөлжсөн мэргэжлийн эмч ) та: Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн улаан булантай хуудсуудад зохих асуултын дагуу тэмдэглэлийг нямбай хөтөлж гарын үсэг зурж ээжид нь хүлээлгэн өгнө. Эрүүл мэндийн байгууллагад хөтлөгддөг ӨЭ картад эцэг эх асрамжлагчаар нь гарын үсэг зуруулж авна.
Амаржих газрын эмч та нярайг амаржих газраас гарахад нь иж бүрэн үзлэг хийж энэ дэвтрийн голд хавсаргасан “Нярай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг”-ийн давхар хуудсанд нямбай тэмдэглээд, өнгөн (цагаан) хувийг таслан авч хүүхдийн төрөлтийн түүхэнд хавсаргана.
Өрх сумын эмч та хүүхдийг нэг нас хүрэхэд дэлгэрэнгүй үзлэг хийж уг дэвтрийн эхэн дэх давхар хуудасны “Нэг настай хүүхдийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт”-ийг, 5 нас хүрэхэд нь дэвтрийн эцэст буй давхар хуудасны “Таван настай хүүхдийн эрүүл мэндийн талаарх дүгнэлт”-ийг бөглөн өнгөн хувийг таслан авч өрх (сум)-ийн эрүүл мэндийн байгууллага дахь баримтанд хавсаргана.

Бидэнтэй холбогдох

Таван Богд Группын төв байр, Хан-Уул Дүүрэг, Чингисийн өргөн чөлөө Улаанбаатар 17060, Монгол улс.

 Утас:     976-9907-7239, 9900-3138, 9905-0334

Web:      www.ubprint.mn

FB:         www.facebook.com/UlaanbaatarPrint