Таван Богд ХХК нь 2017 онд АНУ-н 3M Corporation-н албан ёсны дистрибьютор болж 2019.01-р сараас автомашины хамгаалалтын хуулга наах үйлчилгээг үзүүлж эхэлсэн. Өнгөрсөн хугацаанд бид 400 ш автомашинд гадар хамгаалалтын бүтэн хуулга нааж үйлчилсэн байна.
OZ Racing Gloss black+ Silver lettering өнгийн 18’’ тагтай обуд шинээр ирлээ.
Монголын автомашин борлуулалтын салбарт тэргүүлэгч “Таван Богд” ХХК нь Toyota-н албан ёсны дилерийн үйл ажиллагааг 2013 оноос явуулж эхэлснээс хойш 8 дахь жилдээ 8,000 ширхэг Toyota автомашиныг өнгөрсөн сарын 24-нд борлуулж 8,000 дахь хэрэглэгчээ гарын бэлгээр урамшууллаа.
Автомашин борлуулалтын тоо:
2013 - 327 ш
2014 - 677 ш
2015 - 685 ш
2016 - 770 ш
2017 - 1,111 ш
2018 - 1,988 ш
2019 - 1,323 ш
2020 - 990 ш
2021- 152 ш
Нийт: 8,023 ш
Түүнчлэн 2018 оноос OZ Racing компанийг албан ёсны дистрибьюторын эрхтэйгээр төлөөлж байгаа ба 3 дахь жилдээ 4,000 ш обудыг, АНУ-н 3M брэндийг 2017 оноос 4 дэхь жилдээ төлөөлж байгаа ба нийт 400 ш автомашины гадар хамгаалалтын хуулгыг нааж үйлчилгээ үзүүлээд байна.
Таван Богд ХХК-г сонгон үйлчлүүлдэг хэрэглэгч та бүхэндээ баярлалаа.
Та бүхний алтан шар зам өлзийтэй байг.
Toyota-н дизайны философи
J-хүчин зүйл
Загварын үүрэг бол зөвхөн загварлаг зүйлийг бүтээх биш юм. Дизайн нь хүрээлэн буй орчин, аюулгүй байдал зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан нийгмийн хариуцлагыг хүлээх замаар шинэ үнэ цэнийг бий болгох ёстой. Дизайны явцад илэрхийлэгдсэн өвөрмөц байдал, үндсэн ойлголтыг дамжуулах нь чухал юм. Toyota-ийн дизайны үндсэн ойлголтыг j-factor гэж нэрлэдэг. Японы өвөрмөц үнэт зүйлс, гоо зүйн шинж чанаруудаар дамжуулан төрөл бүрийн элементүүдийг хооронд нь зөрчилдөх, буулт хийхээс илүүтэйгээр нэгтгэн шинэ үнэ цэнийг бий болгохыг зорьдог байна. Японы өвөрмөц үнэт зүйлс, гоо зүй нь дэлхийн үнэт зүйл болжээ. j-factor аргаар дамжуулан шинэ үнэ цэнийг дэлхий нийтэд бий болгохыг эрмэлздэг байна.
Эсрэг элементүүдийн хамтын хүч
J-factor-ийн цаана байгаа ойлголт бол янз бүрийн зөрчилдөөнтэй элементүүдийг эв нэгдэлтэй байлгах замаар шинэ үнэ цэнийг бий болгох явдал юм. Жишээлбэл, hybrid автомашин нь хөдөлгүүр ба цахилгаан моторын хүчийг нэгтгэн төржээ. Hybrid автомашины үүсэл, утга агуулга нь j-factor-ийн бэлгэдэл юм. Зөрчилдөөн, буулт хийхээс илүүтэйгээр хоёр элементүүдийг нэгтгэх нь динамик, Японы үнэ цэнийг илэрхийлсэн шинэ үнэ цэнийг бий болгодог.
Байгалийн гоо сайхныг материалжуулах
Япон нь байгальд байдаг бүхий л зүйлийг хайрладаг бөгөөд ийм гоо үзэсгэлэнг нутгийн гар урландаа өвөрмөц байдлаар бодож, бүтээдэг байв. Жишээлбэл Prius автомашины хяналтын самбарын загвар нь навчны судсанд олдсон хэв маягаас үндэслэсэн болно. Байгальд олдсон дизайны элементүүд нь байгалийн эрч хүчийг математик дээр үндэслэсэн хослуулан бөгөөд шинэлэг, мөнх зүйлийг илэрхийлдэг.
Миниатурализаци
Японы гар урлал нь бяцхан вааран аяганд хязгааргүй байдлын мэдрэмжийг харах эсвэл жижиг цэцэрлэгт ертөнцийг илэрхийлэх боломжийг олгодог. Миниатурализаци нь j-factor-ийн өөр нэг элемент бөгөөд Японы онцгой шинж чанараар дэлхий дахинд цуурайтаж байна. Жишээлбэл манай iQ автомашин нь 3 метрээс бага урттай боловч 4 хүртэл зорчигч тээвэрлэх боломжтой. Энэ нь шинэ үнэ цэнийг авчирдаг. Жижиг хэмжээтэй боловч дээд зэрэглэлийн, өргөн цар хүрээтэй салоны зайтай, мартагдашгүй загвар, дээд зэргийн шинэлэг технологийн интерьертэй. IQ автомашин нь авсаархан автомашины хэвшмэл ойлголтыг үгүй болгосон.
"Хүчтэй тод байдал"
Хүчтэй тод байдал "сэтгэл хөдлөл ба оновчтой" байдлын нэгдлийг илэрхийлдэг. Зөрчилтэй элементүүдийг эв нэгдэлтэй нэгтгэх замаар шинэ үнэ цэнийг олж авдаг.
Хүмүүсийн хүсэн хүлээдэг Hilux pick-up загварын автомашин бол гэр бүлийн идэвхтэй амьдралд зориулан тусгайлан зохион бүтээгдсэн бөгөөд урт хугацааны аялал, бартаат замын хайгуул, зуслан явах, загасчлах болон бусад тоног төхөөрөмж шаарддаг амьдралын хэв маягтай хэн бүхэнд зориулагдсан автомашин юм.
Үзүүлэлт:
-Ачаа тээш, зорчигч авч явах зориулалттай ардаа тэвш кузовтой
- Land Cruiser серийн автомашинтай адилхан арын кузов тусдаа байдаг бөгөөд явах эд анги ардаа байрлалтай ба салоны дуу чимээ маш багатай
- Хол, ойрын гэрлийн тусгал маш сайн, daylight туузан гэрэлтэй, манангийн цагаан гэрэлтэй
-Урд, хойд их гэрэлтэй
-Урд нүүрний хэсгийн сээтэг хоорондоо зайтай болж өгснөөр хойд радиаторын хөргөлтын ажиллагаа сайжирсан
-6 салаа бүхий хайлшин гоёмсог обудтай, дугуйны хэмжээ 265/65/17 Bridgestone Dueler, AT дугуйтай ба үйлдвэрлэгчийн стандартад зөвлөсний дагуу дугуйны хэмжэээс томосгох боломжтой
-Никель оруулгатай, урсдаг дохиотой шинэчлэгдсэн хэлбэр, дизайнтай тольтой
-Никель бариул
-Гоёлын гишгүүр
-700- 1.0 тонн хүртэлх ачааны даацтай, пластик доторлогоотой тул гэмтэж хагарах аюул багатай
-Арын гупер металл төмрөн
Салоны хувьд:
-Автомат толь, цонхны тохируулагчтай
-Электрон хянах самбар
-Android үйлдлийн системтэй дэлгэцтэй хөгжим
-Урд суудал хална
-Үйлдвэрийн ухрах камертай
-Шарвалтын эсрэг системтэй салоноос унтраах
-4 дугуй хөтлөгчтэй ба 3 дамжлагаар туслах кропыг удирдах боломжтой
- Урагшаа 6 шатлалт механик хурдны хайрцагтай
-2GD-FTV цуваа 4 цилиндиртэй 2.4 литрийн багтаамжтай single turbo дизель хөдөлгүүртэй
Гадна өнгөний хувьд манайд цагаан өнгөний сонголттой бэлэн борлуулагдаж байна. Ямар ч аялал, зорилгод төгс зохицох Hilux автомашиныг бид хэрэглэгчиддээ худалдан авахыг санал болгож байна. Үнэ: 135.6 сая төг
Утас: 9410-0000, 9510-0000, 9510-1111, 9510-2222, 9510-3333, 9510-4444, 9510-5555, 9510-6666, 9510-7777, 9511-3333, 9511-4444, 9511-5555, 7577-4444.
Дэлхий дээрх бүх автомашиныг эгнүүлэхэд Лондонгоос Сидней хүрэхээс 4 дахин урт зай шаардлагатай.
Өнөөдөр дэлхий дээр 1.4 тэрбум ш автомашин ашиглагдаж байгаа ба 2040 он гэхэд 2.8 тэрбум ш-т хүрнэ.
2019 онд 92.0 сая ш автомашин үйлдвэрлэгдсэн ба эдгээрийн 10%-г Toyota Motor Corporation дангаар үйлдвэрлэжээ.
Дэлхийн Эдийн Засгийн Форумын гаргасан судалгаагаар 1 хүнд ногдох автомашины тоо Финландад 1.07, Итали-д 0.84, АНУ-д 0.83, Малайз-д 0.80 ш ба Монгол улсад 0.21 ш байна.
2020 оны байдлаар Монгол улсад 680.0 мянга гаруй автомашин бүртгэлтэй байгаагаас 40% нь TOYOTA автомашин байна. Үүний 130.0 мянга орчим нь Prius, 14.0 мянга орчим нь Land Cruiser 200, Lexus 570 автомашинууд эзэлж байна. Манай улсад буй нийт автомашины 90% дээш нь 5 жилээс дээш насжилттай. 2019 онд 69.0 мянган автомашин импортоор орж ирсэн бөгөөд үүний дөнгөж 5% буюу 3,495 нь л шинэ автомашин байна.
Монгол улсын шинэ автомашины зах зээл дээр Таван Богд, Мөнххада, Моннис, МSM Групп зэрэг томоохон тоглогчид байгаагаас хамгийн том нь болох Таван Богд ХХК нь Toyota брэндийн автомашины борлуулалтаар шинэ автомашины зах зээлийн 40%-г эзэлдэг. Тус компани нь 2013 оноос байгуулагдсан цагаасаа хойш 7,095 ш автомашин борлуулсан.
Дистрибьютор шинэ үнээ зарласан байна, өмнөхтэй нь харьцуулав:
- LС200 GX petrol V6, MT (Kannon) - 138.6/143.7 сая төг
- LС200 GX.R petrol high V6, AT (Winch) - 172.6/179.5 сая төг
- LС200 GX.R petrol high V6, AT (Leather) халдаг суудалтай - 176.3/183.4 сая төг
- LС200 GX.R petrol high V6, AT (Urban Style) халдаг суудалтай - 187.2/194.3 сая төг
- LС200 GX.R diesel V8, MT - 188.9/196.1 сая төг
- LС200 GX.R diesel V8, AT - 192.4/199.7 сая төг
- LС200 VX diesel medium V8, AT - 209.8/217.9 сая төг
- LС200 VX petrol medium V8, AT - 220.7/229.2 сая төг
- LС200 VX diesel high V8, AT - 237.6/246.7 сая төг
- LС200 VX petrol high V8, AT - 248.8/257.9 сая төг
- LС200 VX.R petrol high (New Aero) - 262.8/272.5 сая төг
- LС Prado petrol 2.7L, MT - 126.6/131.5 сая төг
- LС Prado petrol 2.7L, AT, нэмэлт хормойтой - 151.2/157.0 сая төг
- LС Prado diesel 3.0L, AT - 157.9/164.0 сая төг
- LС79 D/C diesel medium, MT - 101.9/105.6 сая төг
- LС79 D/C diesel high, MT - 114.8/119.3 сая төг
- LС76 petrol medium, MT - 114.8/119.0 сая төг
- LС76 diesel medium, MT - 116.5/120.7 сая төг
- LС76 diesel high, MT - 123.6/128.1 сая төг
- LС78 diesel medium, MT - 117.7/122.0 сая төг
- LС78 diesel high, MT - 127.7/132.4 сая төг
- RAV4 HV petrol medium – 119.0/? сая төг
- RAV4 petrol high – 128.8/134.0 сая төг
- RAV4 HV petrol high – 137.7/143.2 сая төг
- Hiace diesel MT хагас ачааны - 100.5/106.6 сая төг
- Hiace diesel MT - 103.1/110.5 сая төг
- Hiace petrol AT - 111.1/116.7 сая төг
Түүхэнд, өнгөрсөн зууны 84 онд, 25 жилийн түүхтэй Land Cruiser 40 цувралын (J40) ажлыг үргэлжлүүлэхээр бий болсон гэж тэмдэглэжээ. Зөвшөөрөгдөх газар нутгийг нэрлэвэл АНУ, Мексик, Энэтхэг, Бразил, Солонгосоос бусад нь. Үнэнч хэрэглэгчдийг нь эрэмбэлвэл:
1. Цэрэг, армийнхан
2. Уул уурхайчид
3. Адал явдал эрэлхийлэгчид (тэдгээрийн ихэнх нь эрчүүд)
Үзэмж нь ойлгомжгүй J70 -ыг тав тух аюулгүй байдлыг эрхэмлэгч бусад цувралууд шиг нь албан ёсоор танилцуулаагүй, гэхдээ тэр гомдоогүй байх, ер нь тийм юм болдгийг мэдээ ч үгүй байх.
Цахилгаан хэрэгсэл маш бага, их биеийн доор хөндлөн холбоосуудаар шаталж хийсэн рамтай, тэр нь их хөшигдвөл туялзаж болох ч буцаад байрандаа ордог, хөдөлгүүрийн хажуугаар механикийн гар багажтайгаа хамт чөлөөтэй багтдаг. Тос, түлш, жолооч 3-ыг голдоггүй.
Дизайнерууд биш инженерүүд хийсэн байх, хийхдээ тавьсан #1 зорилго нь "эвдэрдэггүй, эвдэрвэл амархан засварлагддаг байх” байсан бололтой.
Мэдээж бусад Land Cruiser шигээ бартааг туулж бэрхийг давах тал дээр бол ярих юм байхгүй.
Бас найдвартай, чадна гэсэн бол чадна, чадахгүй бол чадахгүй. Асна, явна, хүсвэл жаахан хурдан явна тэгээд зогсоовол зогсоно. Хянах дэлгэц дээр шатахууны шараас өөр янз бүрийн "түгшүүртэй" гэрэл байхгүй тул асахгүй.
Ер нь дутуу юм зөндөө ч илүү юм байхгүй. Кабин доторх цөөхөн хэдэн товчлуурууд нь ажлын бээлийгээ тайлахгүйгээр хэрэглэхэд зориулсан хол хол зайтай, том, энэ нь өвөл их зүгээр.
Өдгөө 33-ных нь жил орж байгаа түүнд үйлдвэрийн болоод aftermarket-сайжруулсан сэлбэгүүд зөндөө. Түүнд дурлагсад мөнгө хайрлахгүй тоноглоно. Энэ тал дээр Австрали хамгийн мундаг нь. Нисэхийн Баяраа гэх ах хүү Африкаас шинэ LC79 D/C GXL-г Австрали руу ачуулж тоноглуулаад Монголд авч ирсэн нь Австралийн ТВ-ээр гараад л.
2010 онд Оюу толгойд очиход, тэндээ 10 жил болсон Land Cruiser 78 Troop Carrier гэгчийг унаарай гээд өгч байлаа. 10 жил болсон гэхэд муудсан юм байхгүй ч хэтэрхий энгийн тул таалаж дурласан юм байсангүй. Надтай хамт очсон мэргэжилтэнд цоо шинэ америк 4x4 өгсөн. Үнэндээ бидэнд өгсөн нэртэй боловч бүгд л унадаг, олон гар дамжуулж хэрэглэцгээдэг байлаа. ОТ-д аюулгүй байдал чанга, ажлын цагаар автомашиныг онгорхой, түлхүүрийг зоолттой үлдээх ёстой, уурхайд нэвтэрсэн бол хөдөлгүүрийг унтраахгүй асаалттай байлгах ёстой гэх мэт. Ер нь бол хүнтэй, машинтайгаа 24/7 ажилладаг байсан.
Жилийн дараа нөгөө америк 4x4 бараг салж унасан байхаа. Харин надад өгсөн LC78 яг хэвээрээ л, муудсан ч юм байхгүй, сайжирсан ч юм байхгүй. Сүүлд би ОТ-оос бүр буцахад онгоцны буудал дээр LC78 -аа асаалттай орхино, дараагийн мэргэжилтэн онгоцноос надтай зөрж буугаад уурхай руу буцаад унаад орох ёстой. Хаха, үнэн уйтгартай тийм ээ.
Дизель хөдөлгүүр нь нак нак, нак нак гэж зогсох, эргэж хархад ямар ч сэтгэл хөдлөл төрүүлдэггүй энэ сонин машиныг түүнээс хойш өөрөөр хардаг болж билээ.